Азийн топ модель тэмцээний гранпри шагналын эзэн О.Билгүүн үе тэнгийнхээ моделууд дундаас царай зүс бие хаагаараа аргагүй ялгардаг.
Загвар өмсөхийн хажуугаар дуулна бүжиглэнэ гээд түүний авьяас дуусашгүй. Түүний орж ажиллаж үзээгүй бизнес байхгүй гэхэд хэлсдэхгүй.
Билгүүн өмнөх амьдралаасаа хөөрхөн охинтой бөгөөд шинэхэн хайртайраа мэргэжил нэгт үзэсгэлэнт бүсгүйг сонгосон.
Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр ажил амьдралынхаа талаар тун нээлттэй хуваалцдаг. Түүний ээж хүндээр өвдөж ээжтэйгээ хамт Япон улсыг зориод багагүй хугацааг өнгөрүүлээд ирсэн билээ.
Цахим хуудаснаа баярт мөчөө хуваалцжээ. Тэрээр “Нээрээ би гэдэг хүн чинь ээжийгээ aймшигт ө.вчнөөс салгаад ирсэн байгаа шүү. Хaгалгаа эмчилгээ амжилттай болоод бидэн 2 нь Монголдоо ирсээн. Олон ч зүйл бодогдуулж ухааруулсан 3 сар өнгөрлөө.
Их ч асуудал зэрэг зэрэг болж өнгөрөн сэтгэл зүйн хувьд их л тэвчиж тэсэх ёстой хугацаа өнгөрлөө. Хүн зовох тусам хэрсүү болох ч үе байна, шантрах ч үе байна. Дэмжиж тусалсан гэр бүл, хамт олон, найз нөхөддөө чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлмээр байна. Эрүүл мэнд эрхэм баян!
Та бүгд маань ч гэсэн эрүүл мэнддээ анхаарч урьдчилан шинжилгээ заавал 6 сар тутам өгч байгаарай. Ялангуяа ХAВДАРын! Ирээд ажлуудаа жаахан сенсацтай эхлүүлж ирсэн гэдгээ мэдэгдлээ. Эх Орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүрх шулуудан хөдөлмөрлөж хичээх болно! Миний ЭХ ОРОН” гэжээ.
Нийт уншигчдынхаа өмнөөс ээжид нь эрүүл энхийг хүсэж түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.