Загвар өмсөгч С.Төгс биеийн пропорцоороо Европ стандартад нийцдэг цөөхөн хэдэн моделиудын нэг билээ.
Цагтаа сайхан хосуудын нэг явсан С.Төгс охиныхоо аав Н.Эрдэнэцогтоос өрх тусгаарлаад нилээдгүй хугацаа өнгөрсөн. Тэрээр удалгүй “Авьяаслаг Монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн оролцогч, Pole dancer Ч.Цэнгүүнтэй үерхээд багагүй хугацаа болж байгаа билээ.
Загвар өмсөгч С.Төгс саяхан өөрийн Addict студиэ нээж охид бүсгүйчүүдэд зөвөлгөө өгөх болсон. Түүний хамгийн анхны моделиор MNTM шоуны ялагч Цэрэндолгор ажиллаж харин гэрэл зурагчнаар түүний найз залуу болох Цэнгүүн ажиллажээ.
Авьяаслаг залуусын хамтын бүтээл загвар өмсөгч бүсгүйн цахим хуудаснаа нийтлэгджээ. Тэрээр саяхан “Зэвүүн яриа” ток шоунд оролцож өөрийн үзэл бодлыг хөтлөгч залуутай ийн хуваалцжээ.
Сайхан залуусын эpлэг хэмээн нэг хэсэг хэвлэлээр цоллуулаад авсан загвар өмсөгч бүсгүй эрчүүдийн тухай ийн хэлжээ. “Засагдахаар зан ааштай хүн байвал засая гэж бодно. Орондоо сайн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй, хоол аймар сайн хийдэг хүн эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй.
Ер нь ямар ч сайн эмэгтэй байсан ч яаг цагаа тулбал эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй. Зүгээр л өөрөө байхыг хүссэн эрэгтэй хүн л байдаг. Эмэгтэй хүн л 100% хичээгээд бүхнийг засна гэдэг үнэхээр хэцүү.
Өөрөө эрэгтэй хүн ухамсарлаад “би энд л яг байхыг хүсч байна” гээд өөрийгөө зуун хувь мэдсэн эрэгтэй хүн л эмэгтэй хүн хичээсэн хичээгээгүй байдаг гэж би боддог. Ямар ч relationship-д эрэгтэй нь ч хичээх ёстой, эмэгтэй нь ч хичээх ёстой гэж л боддог.
Эрэгтэй хүн ямар нэг хэмжээгээр бэлэн биш бол бэлэн биш л байна. Яаж ч хүчлээд яаж ч тэвчээртэй зан гаргаад бэлэн биш бол бэлэн биш л байна гэж би ойлгосон” гэжээ.
Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ганц хоёр юм бaвчихдаг юмтай хамт байсанаас ганцаараа ажлаа хийгээд олсон цалингаараа гадаадруу карераа хөөгөөд өөрийнхөөрөө жаргалтай амьдардаг байгаа шүү. Яг иймдээ тулбал урт ажлын өдрийн дараа нэг хар юм байхгүй гэрт хүссэнээрээ сууж байх шиг жаргал байдаггүй юм шүү” гэжээ.
Монгол моделиуд дундаа туранхайдаа тооцогддог тэрээр охид бүсгүйчүүдэд хандан хоолны дэглэм барих талаараа зөвлөгөө өгчээ. Охид бүсгүйчүүдэд нийтлэг ажиглагддаг аливаа баяр ёслолд зориулан жингээ хасдаг үзэгдлийг тэрээр шүүмжлээд авсан бөгөөд “Хоолны дэглэм гэхээр хүмүүс турахтай шууд холбож ойлгоод байдаг ш дээ.
Тэр бол яалт ч үгүй мөн л дөө. Гэхдээ хоолны дэглэм гэхээр зөвхөн турахаас гадна эрүүл амьдралын хэв маяг гэдэг юм байгаа ш дээ, тэрэнтэй шууд холбогдож байдаг болохоор багцлаад хэлэхэд шинэ жил ирж байна нэг туръя гэдэг ч юм уу, зун болж байна туръя гээд тэгдэг ш дээ.
Миний өгмөөр байгаа зөвлөгөө болохоор ганцхан ширхэг эвентэд зориулж битгий турж байгаач ээ гэж хэлмээр байгаа юм. Яагаад гэвэл биед эргээд гарах үр дагавар нь маш муу.
Турна гэхээсээ илүү би зүгээр эрүүл амьдралын хэв маягтай болмоор байна гэж бодож энэ эрүүл хооллолт гэдэг юмыг эхлүүлээсэй гэж хүсдэг байхгүй юу” хэмээжээ.
Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байнаа.