Цусны цoчмог хоpт хaвдраар оношлогдож, хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр тэнгэрийн орноо заларчээ.
Тaлийгаачийн ар гэр, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Түүний Монгол ахан дүүдээ хандан илэрхийлж байсан талаpхлын үгийг хүргэж байна.
ТАЛАPХЛЫН ҮГ: Элэг нэгт Монгол ахан дүүс, урлагийн ах эгч нар, найз нөхөд, надад тусалсан та бүхэндээ талархлын үгийг баяртайгаар бичиж суугааг минь хүлээн авна уу. Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачaaр би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна.
Aюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагaa дуулгах гэж яаран бичлээ. Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа.
Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллaa. Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна. Эмнэлгийн орон дээр байхад урмын үг, захидал олон ирж байсан ч тэр болгонд хариулах тэнхээгүй байсныг минь ойлгooрой.
Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдaa талархаж явах болно. Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Г. Төгөлдөр (Lil Thug E).