Монголын загварын томоохон төлөөллүүд үлгэр жишээ хосууд болох загвар өмсөгч Э.Энхболд түүний үзэсгэлэнт гэргий загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал нарыг өдгөө мэдэхгүй хүн ховор.
Сошиал орчинд тун идэвхтэй байдаг Э.Энхболд өөрийн цахим хуудаснаа “Аав хүний 3 үүргийн нэг болох байшин барих үүргээ 10 жил бодож, 3 жил төлөвлөж, 6 сарын хугацаанд барьж дуусгалаа. Хамтран ажилласан хувь хүн байгууллагууддаа гүн талархал илэрхийлье” гэжээ.
Түүний гэргий Отгонжаргал өөрийн цахим хуудаснаа “Ханийн маань 10 жил бодож 3 жил төлөвлөсөн байшиндаа энэ хоёр амралтын өдрөөрөө ээжтэйгээ халуун ам бүлээрээ нээх сайхан амарлаа.
Тухтай сайхан ийм сайхан байшинтай болно гэж мөрөөдөж байснaaс ингээд сайхан амьдрана гэж бодсонгүй явлаа. Ханьдаа баярлалаа хоёулаа хичээж ажилласан ариун цагаан хөдөлмөрийн минь үр шим юмуудаа” гэжээ.
Ингээд түүний тансаг байшингийн зургуудаас хүргэж байна.