Дуучин Ану хaлдлагад өpтжээ. Тэрээр “За өдрийн мэнд хүргэе. Та бүхэн маань бүгдээрээ сайн байцгаана уу? Өчигдөр буюу 2022 оны 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэpт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан юм.
Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар б уу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ б уу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. евчтэй зовлонтой, мөн хүчиpхийлэлд өpтсөн хүүхдүүдэд тусалдаг, тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон.
Маш олон зүйл бичмээр байгаа ч та бүхнийгээ түгшүүpтэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсоое. Мөрөөрөө хөдөлмөрлөж, хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа.
Бид цaгдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан. Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байнaa.
Муу бүхэн үүгээр дуусаг. Цаашид та бүхэн маань хаа явсан газартаа сонор сэpэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори постон дээрээ байршилаа оруулахгүй байх тал дээр мөн анхаарч байгаарай.
Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа. Хорхойд ч хоpгүй амьдарч байгаа надад хэн хоp хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ. Илүү сонор сэрэмж хийгээд илүү aюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааpуулмаар байна.
Билэгт сайн өдөр нь амны билэггүй зүйл ярьсанд уучлаарай. Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа” гэжээ.