• Terms Of Service
  • Privacy & Policy
  • Contact
Nextshark
  • Review
  • World
  • Gear

    Trending Tags

    • Best iPhone 7 deals
    • Apple Watch 2
    • Nintendo Switch
    • CES 2017
    • Playstation 4 Pro
    • iOS 10
    • iPhone 7
    • Sillicon Valley
  • Advice
    Намайг төрүүлсэн миний ээжээс айдаг хүүхэдтэй найзлахгүй ээ…

    Намайг төрүүлсэн миний ээжээс айдаг хүүхэдтэй найзлахгүй ээ…

    Нара “Тaмхины мөнгөө сождог хүн дараа нь миний мөнгөөр өөр хүүхэн даагаад явна

    Нара “Тaмхины мөнгөө сождог хүн дараа нь миний мөнгөөр өөр хүүхэн даагаад явна

    Б.Цэцэг “Хүүхдийн мөнгөөрөө амьдардаг гэдэг постуудыг хараад дуp  гутав”

    Б.Цэцэг “Хүүхдийн мөнгөөрөө амьдардаг гэдэг постуудыг хараад дуp гутав”

    Эхнэр маань Монголд яаж төрсөнийг бодохоор үнэндээ ичих шиг л боллоо.

    Эхнэр маань Монголд яаж төрсөнийг бодохоор үнэндээ ичих шиг л боллоо.

    Жүжигчин Золоогийн нөхөртөө барьсан өвөрмөц бэлэг

    Жүжигчин Золоогийн нөхөртөө барьсан өвөрмөц бэлэг

    Жүжигчин Э.Одбаяр: “Хүний амьдрал их богинохон юмаа.Бүх зүйл гэнэтийн хурдан болоод өнгөрлөө

    Жүжигчин Э.Одбаяр: “Хүний амьдрал их богинохон юмаа.Бүх зүйл гэнэтийн хурдан болоод өнгөрлөө

  • Entertainment
    Хөөрхөн О.Дөлгөөн Монголд цор ганц тансаг загварын хослолоор гангарав.

    Хөөрхөн О.Дөлгөөн Монголд цор ганц тансаг загварын хослолоор гангарав.

    Говийн бор: “Юу ч болсон чамайгаа орхихгүй ээ”

    Говийн бор: “Юу ч болсон чамайгаа орхихгүй ээ”

    Хөтлөгч Анхаа хэний ач хүү гээч…

    Хөтлөгч Анхаа хэний ач хүү гээч…

    “Никитоны” Баачка “Ганхүү чи хамгийн түрүүнд өөрийнхөө аль хавьцааний дуучин гэдгээ мэддэг болох хэрэгтэй юм байна

    “Никитоны” Баачка “Ганхүү чи хамгийн түрүүнд өөрийнхөө аль хавьцааний дуучин гэдгээ мэддэг болох хэрэгтэй юм байна

    Roockie хүүгээ анх удаа….

    Roockie хүүгээ анх удаа….

    Нара “Би удаа дараа уучилсан жижиг сажиг худал хуурмагт цэг тавих эрхээ эдэллээ”

    Нара “Би удаа дараа уучилсан жижиг сажиг худал хуурмагт цэг тавих эрхээ эдэллээ”

  • Security
No Result
View All Result

Сайхан
No Result
View All Result

Ж.Баясгалан:Өвдөхгүй 1 цаг байж өөрөө босож үзэхсэн, Эрүүл хүн шиг алхах юмсан….

tulip by tulip
November 2, 2022
202 2
Home Entertainment
Share on FacebookShare on Twitter

“Бодлын хулгайч”, “Үргээлэг” киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан 5 жил гаруйн өмнө мото спортоор хичээллэж байгаад осолд орж, хүнд хагалгааг даван гарсан билээ.

Тэрээр цахим хуудаснаа ийнхүү бичжээ: Баяртай гунигтай нулимастай 2000 хоног өнгөрчээ! Энхрий үрсээ тэвэрч өргөөд эхнэрээ энхрийлж хайрлаад аав ээж ах дүү найз нөхөдтэйгээ цуг алхах 48.000 цаг өвдөж өнгөрөөжээ! Эрүүл хүн шиг алхах юмсан. Өвдөхгүй 1 цаг байж өөрөө босож үзэхсэн.

Бусдад хэрэгтэй зүйл хийж Би урт наслах ёстой. Би заавал алхах ёстой. Эмчлэх эмчилгээ гарч л таарна. Зовлон мөнх биш Жаргал ирнээ! Би итгэж байна гэжээ.

Өнгөрсөн хугацаанд туулсан бэрхшээл, осол гэмтэл, тэр бүхнийг хэрхэн даван туулсан талаараа тэрбээр эрүүл мэнд, технологийн “Инсур” даатгалын компанийн нээлтэд өчигдөр /2019.09.30/ илтгэл тавьсан нь олны анхаарлыг татаж байсан билээ.

Жүжигчин Ж.Баясгалан: Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж Солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь буулган хүргэж байна. Би бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан. Бизнес эрхлэхийн хажуугаар экстрем спортоор хичээллэдэг байсан. Хань минь ч үргэлж намайг дэмждэг байлаа. Өөрийгөө ялан, дийлэхийн тулд сонирхогчдын тэмцээнд хүртэл орж байлаа.

Тэр үед тийм гайтай өдөр ирдэг гэж үнэндээ бодоогүй. 2017 оны тавдугаар сарын 13-ны өдөр. Гараанаас би яг л галзуу барс шиг давхиж гарлаа. Гэтэл ганцхан хормын дотор бүх юм орвонгоороо эргэж, маш их гэмтэлтэйгээр би гэмтлийн эмнэлэгт сэрсэн. 48 цагийн турш би өөрийгөө ямар гэмтэл авсныг мэдээгүй. Аав, ээж, найз нөхдийнхөө харцнаас яг л надтай салах ёс гүйцэтгэж байгаа мэт дүр зургийг олж харсан. Тэр үед үхэл их л ойрхон юм шиг санагдсан.

Харин ганцхан хүн над дээр ирж, итгэлийн гал бадраасан нь миний насны хань байсан юм. Гэмтлийн эмнэлгийн сэхээнд хэвтэж байхдаа би хажууд байгаа хүмүүсээсээ үхэл, амьдрал ямар ойрхон, цуг оршдог юм бэ гэдгийг олж харсан. Нислэг даахгүй ч байж магадгүй гэх эрсдэлийг үүрээд Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн эмнэлэг рүү явсан. Тэнд очоод л эдгэчих юм шиг санаж байсан. Тэр үед миний зөвхөн нүд л хөдөлж байсан. Хагалгаандаа орж ирснийхээ дараа шууд дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн. Тэмцэж эхэлсэн.

Надад гараа хөдөлгөж, босож, эргэх ямар ч боломж байгаагүй. Бусдаар дэмжүүлээд цээжээ өндийлгөөд л ухаан алдаад уначихдаг байсан. Ухаан орохдоо үргэлж би баяр хөөртэйгөөр сэрдэг байсан. Өдий болтол би босох оролдлого хийж, амьдралын төлөө зүтгэж байхдаа клиник үхлээр гурван удаа үхсэн. Ухаан алдсанаа тоолбол хэдэн зуун удаа гэдгийг ч би мэдэхгүй. Хагалгаанаас хойш 60 хоногийн дараа Монгол руу буцахаар шийдсэн. Буцахын өмнөх өдөр би үнэнтэй нүүр тулсан. Энэ бол хамгийн хүнд өдөр байсан.

Эмч нарын зөвлөгөөний хурлаар надад хагалгаа хийж, сувилж, сахиж байсан нийт арав гаруй хүний өмнө би болоод миний хань, аав бид гурав л сууж байлаа. Өвчтөн Баясгалан нугасны 90 хувь гэмтсэн, та хэзээ ч алхахгүй, бас босохгүй, тэргэн дээр суух магадлал ч бага. Насан туршдаа хэвтэж амьдралыг өнгөрөөнө. Гэхдээ ийм хүмүүс урт насалдаггүй гэж хэлсэн. Надад итгэл өгөх жаахан ч гэсэн дэм хэрэгтэй байсан. Би эмчээс асуусан л даа. Эмч ээ, би хэрвээ босож чадахгүй ч гэсэн таны эмчилж байсан хүмүүсээс боссон хүн байгаа биз дээ гэхэд байхгүй гэсэн.

Тэгвэл дэлхий дээр байгаа биз дээ, гайхамшиг үргэлж л байдаг шүү дээ гэхэд, уучлаарай яг ийм түвшний гэмтлээс боссон тохиолдол байхгүй гэсэн. Энэ үед надад дэлхий ерөөсөө бодогдоогүй. Надад хань, аав ээж, үр хүүхэд, хамт олон, миний сонгосон мэргэжил бодогдсон. Тэгээд би эмчид хэлсэн. Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би заавал хөл дээрээ босно. Би хөл дээрээ босоод, хүүхдүүдээ дагуулаад танай эмнэлэг дээр ирнэ. Тэр үед та дэлхий дээр эмчилсэн анхны эмч болоорой гэсэн. Энэ уулзалтын дараа надад цаг байгаагүй, би шийдчихсэн байсан. Би дасгал хөдөлгөөнөө хийж эхэлсэн.

Босох хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголдоо ирээд Грандмед эмнэлэгт хэвтсэн. Бүтэн долоон сарын турш эмнэлэгт хэвтээд өнөөдрийг хүртэл би яг 864 хоногийн туршид өглөөнөөс орой болтол зөвхөн босохын төлөө тэмцэж байна. Бүх дасгал хөдөлгөөнөө хийж байгаа. Эмч, сувилагч, жолооч… Энэ багаа би “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн. Бас энэ хүнд үед надаас нэг ч найз нөхөд маань холдож одоогүй. Тэд бүгд миний тэмцэл минь болж байсан. Тэсэхүйеэ хүнд бэрх өвдөлтийг давах нь надад хэцүү байсан ч тэрнээс илүү миний гэр бүлд маань ямар хүнд байсан.

Хүүхдүүдийн минь ганцхан хүсэл аав нь эрүүл болох байсан. Өдий болтол миний хажууд байсан эхнэрт маань өвдөх эрх байгаагүй. Намайг өргөж босгох хүч бол хайр л байсан. Миний урагш тэмүүлэх хүч бол хайр л байсан. Би аав хүн. Би охиноо хуриманд нь хөтөлж очоод, нөхөрт нь хүргэж өгөх ёстой ААВ ХҮН. Би хань хүн. Би азтай эр хүн. Би дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг эхнэрээ болгосон. Түүнийхээ нүднийх нь галыг бөхөөхгүй, нүүрэнд нь үрчлээ суулгахгүй, анх гэрлэснээсээ илүү сайхан байлгах үүрэгтэй би нөхөр хүн.

Би үхэлтэй тэмцээд ч болов амьдарна. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Амьдрах, амьдрахдаа чанартай амьдарна. Бусдад, урам өгч зорилготой амьдарна. Хийж, бүтээж, зорьсноо биелүүлж амьдарна. Өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл мэндээ даатгуулж, дархлаатай амьдарцгаая. Би зорьсон зорилгодоо хүрэхэд ойртож байгаа…

tulip

tulip

Next Post
“Онгоцонд” төрсөн ховор заяатай, азтай охид…..

“Онгоцонд” төрсөн ховор заяатай, азтай охид…..

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended.

Жүжигчин А.Туяагийн дүүмэд найз залуу

Жүжигчин А.Туяагийн дүүмэд найз залуу

June 27, 2022
Big Gee: Надад xэцүү үе байсaaн. Орох оронгүй ч үе байсан энд тэндээс дуудаад…

Big Gee: Надад xэцүү үе байсaaн. Орох оронгүй ч үе байсан энд тэндээс дуудаад…

October 27, 2022

Follow Us

Categories

  • Advice
  • Entertainment
  • Movie
  • Social
  • Terms Of Service
  • Privacy & Policy
  • Contact

© 2022 Nextshark Media.

No Result
View All Result
  • Review
  • Strange
  • Entertainment
  • Advice
  • World
  • Gear
    • Audio
    • Camera
    • Smartphone
  • Microsoft
  • Photography
  • Security

© 2022 Nextshark Media.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In