Сошиал хуудаснаа та бидний сайн танил болсон иргэн Батмөнх ээлжит нэгэн сайхан түүхээ сошиал дагагч нартай хуваалцжээ.
ТҮЦ-нд болсон явдал ярьж өгөх үү? Энэ охин ээж эгч нартайгаа хамт ТҮЦ ажиллуудаг байсан юм. Тэгээд дандаа эмэгтэй хүмүүс орой үдшийн цагаар суухаар янз бүрийн юм болчих гээд их хэцүү. Алив ахдаа нэг тор өгч байдаа гэж байгаад тор аваад л, Алив энэнээс нэгийг, тэрнээс хоёрыг, нэг шил огурци гээд хамаг үнэтэй юмыг торлож аваад мөнгө өгөхгүй зугтаад явчихдаг.
Ардаас нь гүйгээд гарах гэхээр цоож нь гогцоо төмөрт нь хадаас шургуулаад хаячихсан дотроосоо онгойхгүй болгочихоод албаар тэгж урдаас нь бараа аваад зугтдаг байсан гэж байгаа. Тэгээд би ирж ТҮЦ-ний хамгаалагч болсноос хойш ямар ч байсан нэг хүн юм авч зугтахад нь ардаас нь хөөж барьж бараагаа буцааж авч эдний ТҮЦ-ний баатар болж байсан удаатай Манай ТҮЦ чинь 1-р хорооллын Цамбагарав дээр байдаг байсан юм. Тухайн үедээ бас бараа ихтэй гайгүй гайгүй юм зардаг. Хувийн үйлдвэрийн хямдхан ундаа зарахгүй.
АПУ-гийн ундаа эсвэл Витсамо, лаазтай ундаа гээд дандаа үнэтэй ундаа зарна. Сироп нь хүртэл үнэтэй ZUKO гэж сироп зарна. Тийм болохоор бас гайгүй хүмүүс их ирж юм авна. Түүн дотроос хамгийн алдартай хүн нь Хурдын Отгонбаяр ирж юм их авна. Хурдын Отгонбаяр манай байрны хөөрхөн эгчийг эргүүлээд байгаа юмаа гэж надад хэлж байсан юм. Тэгсэн нэг удаа яг ирж байна. Эхнэр маань ичээд доошоо болоод суучихсан. Чи юмаа зараа гээд. Тэгсэн Хурдын Отгонбаяр Stratos /тэр үед аймаар гоё амттай шоколад байсан юм/ хэд гэж байна гэхээр нь, 240₮ гэлээ, Тэгсэн 220-д ганцыг өгчих гэж байна. Би доошоо хараад ТҮЦ-ний боссоосоо яахын гээд асуулаа.
Өгөө өг л гэж байна. Тэгээд 220₮ тоолж аваад Stratos өгөөд явсны дараа. 220-өөр өгөөд болж байгаа юм уу гэсэн. Болно болно 180-аар бөөндөж авдаг юм гэж байна. Үгүй нээрээ охин найрнаа гэдэг би байтугай ийм том од хүртэл зовдог байжээ.
Миний бодлоор бол Хурдын Отгонбаяр юм чинь охид өөрсдөө л хамаг байдгаа бариад гүйгээд очмоор санагдах юмаа гэж гайхсаар хоцорч билээ. За тэгээд сайхан дурсамжаа санатал нь Хурдын Отгонбаяр ахыг хартал шэйр хийгээрэй манайхаан. Эгч та хоёрыг залуу зандан насандаа сайн танилцахад чинь 20₮ өөр спонсорлсон 1-р хорооллын 9-р байрны ТҮЦ-ны хоёр нь байнөө Отгонбаяр ахаа хоёулаа чинь тэр үед нэг байрны хүргэн болсон шүү дээ.