Залуу чадварлаг жүжигчдийн төлөөлөл болсон жүжигчин Н.Мөнхсоёл соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ.
Тэрээр олон кинонд туслах болон гол дүрийг чадварлаг бүтээсэн. Тоглосон киноноос нь дурдвал “Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од”, “Мөрдөгч”, “Хүүхэлдэй” зэрэг кинонд тоглож байсан билээ.
Шинэхэн СТА тэмдэг хүртсэн жүжигчин Н.Мөнхсоёлд баяр хүргэж, урлагийн урт холын замналд амжилт хүсье.