UBS телевизийн бүтээл “Universe best songs” нэвтрүүлгийн шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарч улмаар дахин уг тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзэлсэн А.Хишигдалай нь чадварлаг хоолойгоороо бусдаас ялгардаг.
Сошиал орчинд тун чиг идэвхитэй байдаг тэрээр сүүлийн үед өөрийнхөө зургийг хэр барагтай постолхоо больсон нь олон хүн жирэмсэн болж гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авсан хэмээн таамаглаж байсан юм.
Харин уг таамгийн хариуг хэсэг чимээгүй байсан Хишигдалай анх удаа өөрийн цахим хуудаснаа жирэмсэн болж төрсөн үү гэх хүмүүсийн таамагт хариу өглөө.
Тэрээр:
Төрөөгүй баярлалаа та бүхэндээ өнөөдөр бичсэн 120 хүндээ нийтэд нь хариулав хайртай шүү гэжээ.
Мөн тэрээр намайг “Заяа Билгээ”-с гарсан юм уу гээд байх юм. Солонгосын визэ маань асуудалтай байсан юм аа тэгээд явж чадаагүй. Түүнээс Заяа Билгээдээ байж л байгаа шүү. Шинэ жилд нь хаагаатай байгаад бүр орой нь очсоон.