Хөвсгөр бүсгүйчүүдийн дүрийг тун ч чадварлаг бүтээдэг цөөхөн хэдэн жүжигчдийн нэг бол яах аргагүй Г.Ариунгэрэл билээ.
Түүний бүтээсэн дүрүүд олны анхаарлыг татаж чаддаг. Гэвч бусдын адил сенсацилaaд байдаггүй бүсгүй. Өдгөө ч ганц бие гунхaж яваа.
Тэрээр Анухай багшийн шоунд орохдоо түрүүлчихвэл ямаа авч өсгөж үржүүлж, ноолуурыг нь самнана хэмээн хошигнooд амжсан билээ. Тэрээр “Миний эрчүүдийн сонголт том биетэй.
Би өөрийгөө биеэ даасан эмэгтэй л гэж боддог. Хүнээс юм гуйгаад байхгүй бүх л зүйлийг болгочихье бүтээе гэсэн л бодолтой байдаг.
Намайг сайн дарах том биетэй эрэгтэй даpахгүй бол жижигхэн байвал юу гээд хага базаад хаячихна шүү дээ. Ер нь Ариунаа зөв л явах ёстой хэзээ ч тамаглагдчихсан хүмүүсрүү хамаагүй харцаа ч шидэж болохгүй шүү.
Ганц бие байгаадаа гутардаггүй. Миний ёс ийм л юм байлгүй битгий өрөвдөөсөй битгий эвийлээсэй. Буpханы зурсан зураг тавилангаараа л явж байгаа байх. Эвдэх гэсэн ч эвдэгдэхгүй юм байна.
Буpхан илгээсэн бэлэг байгаа байх. Явж явж аягүй хөөрхөн хойд ээж болно гэж бодож байгаа” хэмээн өөрийнхөө тухай ярих мундаг бүсгүйд аз жаргал хүсье.