Жүжигчин Э.Одбаярын ээж тэнгэрийн орноо заларчээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү пост хийжээ.
Хүний амьдрал их богинохон юмаа. Ээж минь биднийгээ орхиод тэнгэрийн орон руу явлаа. Бүх зүйл гэнэтийн хурдан болоод өнгөрлөө итгэхийг хүсэхгүй байгаач үнэнтэй нүүр тулж байнаа.
Хайртай шүү ээжээ бас маш их баярлалаа өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж эрүүл саруул хүн болгож өсгөсөнд. Таныхаа ачийг жаахан ч гэсэн хариулахыг үргэлж бодож явдаг шүү.
Бүх найз нөхдөд нь төрөл садан танилуудад залгаж хэлэх боломжгүй байгаа тул ийм пост хийлээ уучлаарай бас эмгэнэл илэрхийлж байгаа хүмүүстээ баярлалаа” гэжээ.