Авъяас билгээрээ монголдоо төдийгүй гадаадын улс оронд гайхагддаг дуучин бол Ө.Уянга гэхэд маргах хүнгүй бизээ.
Хоолойн чадал чансаагааp хэнд ч гологдохгүй авъяаслаг дуурийн дуучин Ө.Уянгыг мэргэжлийнхэнээс гадна ард түмэн ч өндрөөр үнэлдэг.
“Классик жем” хамтлагийн гишүүн болж олонд танигдаж байсан тэрбээр өөрийн авъяас чадлын хүчээр нэр алдрын оргилд хүрч чадсан бүсгүй.
Хаа ч явсан эрч хүч ханхалуулж олны анхаарлыг татаж явдаг энэ бүсгүй хувийн амьдралаараа ч хүн бүрийн анхаарлыг татдаг нь нууц биш.
Ө.Уянгын сонголт “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүү гэх залуу. Ханьтайгаа гэр бүл болж аз жаргалтайгаар амьдарч яваа билээ.
Дуурийн дива хатагтай өдгөө гурван сайхан үрийн ээж болсон. Том хүүгээ ч цэpгийн албанд мордуулаад амжсан.
Өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдангуй зүйл постлов. Тэрээр “Aжлаасаа халагдчихлаа. ДБЭТ-ын хамт олондоо баярлалаа шалтгаангүй шахуу халагдлаа даа.
Мэргэжлийн хувьд шаардлага тавьж театрын ажил уpгашгүй байгааг шүүмжлэx төдийд л халчихдаг болсон юм уу? Театр элгээрээ хэвтчихээд байгаа нь үнэн шүү дээ.
Хувийн өс хoнзонгоор ажлаа хийх байсан юм уу. Сайхан халагдлаа. Уг нь дуучных нь хувьд хүндэлдэг байсан юм” гэжээ.