Б.Болороо өөрийн цахим хуудаснаа “Бид хоёрын жишээнээс олон ээж аав, багш нар нэгийг ойлгож аваасай гэж хүсэж байна. Амралтын өдрөөр миний охин нэг найзыгаа гэртээ оруулж ирж тоглосон юм.
Тэгсэн их хөөрхөн найзыгаа оруулахаасаа өмнө “ээж маань амарч байгаа ээжээс маань айж гайхаж болохгүй шүү” гэж хэлж байгаад оруулжээ.
Гэтэл нөгөө найз нь намайг хэд хэд харснаа “танай ээж чинь аймaaр хөдлөөд байна, би айгaaд байна” гэж.
Тэгсэн охин маань найзыгаа тоглохоо болилоо гэж гаргачихаад над дээр уйлаад ирлээ. Би юу ч мэдээгүй байсан болохоор яагаад уйлаад байгааг нь асуухад “яагаад таниас хүүхдүүд айгаад байдаг юм болоо” гэв.
Тэгээд тайвширсныхаа дараа “намайг төрүүлсэн миний ээжээс айдаг хүүхэдтэй найзлахгүй ээ” гээд намайг үнсээд байсан.
Ойр орчимд нь ийм сaaжилттай хүн байхгүй, аав ээж нь, багш нь энэ сэдвээр ярьдаггүй юм чинь аргагүйдээ л гэж бодлоо” гэжээ.