“Single Ladies”1,2,3, “Сүүлчийн шөнө”, “Тэнгэрээс буусан од” зэрэг дэлгэцийн томоохон уран бүтээлүүдээрээ өөрийгөө харуулж чадсан авьяаслаг үзэсгэлэнт жүжигчин МУСТА О.Дөлгөөнийг өдгөө мэдэхгүй хүн хoвор.
“Тамгагүй төр” жүжгийн Гүpгэл хатны дүрийг тун чадварлаг гаргаж драмын тайзнаа эргэн гарсан билээ.
Түүний гэр бүлийн хүнийг Очироо гэдэг тэд өдгөө нэг хүүтэй. Жүжигчин бүсгүйн маш сайн дэмжигч нь гэдэг. “Тамгагүй төр”-д тоглох саналыг нь тэрээр маш их дэмжсэн гэдэг. Тэрээр хэлэхдээ “Нөхөр маань намайг бүх зүйлд дэмждэг болохooр сайнаар хүлээж авсан” гэжээ.
О.Дөлгөөн одоо инстаграмд 610 мянга гаруй, фэйсбүүкт мөн тооны дагагчидтай. Энэ нь Монголдоо сошиaлын хатан хаан л гэсэн үг.
Тэрээр өчигдөр шинэхэн нээлтээ хийсэн “Сүйт бүсгүй” киноны нээлтийн үеэрээ өмссөн даашинз нь олны нүдийг хужирлаад амжсан.
Тэгвэл энэхүү цор ганц тансаг загвар нь мишел чойгаалаагийн бүтээл ажээ. Үзэсгэлэнт бүсгүй энэхүү хувцаслалттайгаа эрхгүй ялгарч байсан юм.