90-ээд оны элдэв маяг, мэс aжилбар гэж мэдэхгүй байсан үеийн сайхан бүсгүйчүүдээс нэрлэ гэвэл тэргүүн эгнээнд МУГЖ У.Уранчимэг, С.Өлзийхүү, О.Энхтуул нарыг хэлэх нь дамжиггүй ээ.
Үе тэнгийн авъяаслаг бүсгүйчүүд маань Драмын театр хэмээх өнөр айлаас ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй биллээ.
Жүжигчин О.Энхтуулын хувьд харийн бэр болсноор уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн ч сүүлийн үеийн киноны туслах дүрд мэр сэр үзэгдэх болсон ба жүжигчин С.Өлзийхүү нөхрийн хамт тайз гэхээсээ илүүтэй дэлгэцийн уран бүтээлд продюсероор ажиллаж буй.
Харин хамгийн халуухан, залуухан харагддаг Урнаагийн хувьд Драмын театрт бууриа сахиж үлдсэн ч саяхнаас театраасаа өрх тусгаарлан залуу уран бүтээлчидтэй гар нийлэн ажиллаж байгаа билээ. Салаа замын эрхээр тэд тус тусдаа уран бүтээл хийж яваа ч нөхөpлөлөө уландаа хэзээ ч гишгэхгүй гэдгээ батлан харуулсаар байгаа юм.
Харин тэднийг харсан хүмүүс гоо сайхан хийгээд авьяас чадварын хувьд ч зайгаа тавих хаа ч байсан юм хэмээн ам уралдан ярьж байна. Тэд нас бол тоо гэдгийн жинхэнэ баталгаа болсон бүсгйүчүүд. Тэдний дэрсхэн охидууд ч хоорондоо найзууд бололтой.
Жүжигчин Урнаа өөрийн цахим хуудаснаа “Охидууд маань ээж нартаа зориулж хамтдаа зургаа авахуулжээ. Охид маань хичнээн үзэсгэлэнтэй хичнээн хөөрхөн юм бэ дээ. Бахархмаар охид шүү дээ. Адилхан байна уу” гэжээ.