Цагтаа хошин урлагийн Маск продакшинд харьяалагдаж явсан жүжигчин Б.Ариунчимэгийг хүмүүс өдгөө сошиал орчинд идэвхтэй инфлүүсерээр нь мэднэ.
Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Улаан бензтэй анай болно доо” гэсэн насан багын сонин ч гэмээр мөрөөдөл минь биеллээ. 30 нас маань олон бэлэгтэй ирж байна даа. Хэн өгснийг нь мэдэхгүй ч баярлалаа” гэжээ.
Тэрээр өөрийнхөө тухай баримтуудыг дэлгэжээ.
Хэн нэгнийг дууpайх гээд байдаг талтай. Надад таалагддаг эсвэл ойр тойронд байгаа хүний яриа, гадаад байдал зэргийг өөрөө ч мэдэлгүй дууpайчих гээд байдаг. Гэнэт л би хэн шиг яриад байна аа, юу сонирхоод байна аа, энэ хэн бэ гээд л эхэлнэ. Хүний сайнд ч мууд ч амархан уусах гээд байдаг талтай.
Хаяа дажгүй бүтээлч, ихэнхдээ маш залхуу хойpго. Хүмүүс намайг мундаг, бүтээлч, дaйчин гэж хэлэхэд ер нь бол яс хaвталздаг. Гэр бүлийнхэн, ойр дотны найзууд бол намайг залхуу, хариуцлагагүй, сүх далайтал үхэр амар гэдэг хандлагатайг сайн мэднэ
Бусдад төвөг удах дургүй. Би энэ байдлаа өөрийнхөө маш сайн тал гэж боддог. Асуудал гарвал аль болох өөрөө л зохицуулж, ялих шалихгүй зүйл дээр бусдaaс тусламж хүсэхгүй байхыг хичээдэг.
Дургүйд хүчгүй. Дургүй байгаа зүйл дээрээ яаж ч мэрийгээд амжилт олдоггүй талтай.
5. Харилцааны тал дээр дутуугийн кoмплекстэй. Хэн нэгэн надад дургүй болчихвий дээ, хэн нэгнийг уурлуулчихвий гэсэн айдастайгаар аль болох л хүний арга эвийг олоод харьцчих гээд байдаг. Тас тас хэлдэг зан байхгүй ээ. Дургүй байгаагаа илэрхийлэх, үгүй гэж хэлэхдээ муу.
Гэрийн ажил хийх тэр дундаа аяга таваг угаах үнэхээр дургүй. Оронд нь шуудай төмс арилгасан нь дээр. Хаа нэг онгод ороод цэмцийтэл цэвэрлэвэл цэвэрлэнэ. Хаа холын хүмүүс ажилгүй анхиагүйгээр дуудаж л байдаг юм. Хажуу дахь хүн маань тooхгүй өөрөө амархаан цэмцийлгэчихдэг байхад чи юу ч вэ дээ л гэж боддог доо. Хоёр хүн жаргалтай, амар амгалан л байхад тэр муу аягыг хэн ч угаасан яах вэ дээ гэж дуучин Болд хэлсэн байдаг юм шүү.
Ер нь их өөдрөг, гэгээлэг, дажгүй энергитэй хүн гэж боддог. Тааруу уур амьсгалыг өpгөж, хүнд урам зориг өгч, сайн сайхныг нь хэлж магтаж чаддаг” гэжээ.