Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ урлагаасаа хөндийрөөд гэр бүлдээ илүүтэй цагийг өнгөрүүлэх болсон.
Түүний гэргий “Жигүүр гранд” компаний ерөнхий захирал Д.Баттөрийн охин Б.Уянга билээ. Тэд суугаад гурван хөөрхөн хүүгийн аав ээж болсон билээ.
Ойрхон төрсөн дэрсхэн гурван хүү нь сошиал орчинд хүмүүсийн хайрыг ихэд татдаг. Цахим орчинд G kids гэх пэйжтэй.
Дуучин Ганаа өөрийн цахим хуудаснаа нэгэн баярт мэдээг хуваалцсан юм. Тэрээр өнөөдөр охиноо өлгийдөн авлаа. Гурван хүү төрүүлсэн дархан бэр гэргий минь Одонгийн охиноо бидэндээ бэлгэллээ. Ханьдаа маш их баярлалаа” гэжээ.
Нийт уншигчдынхаа өмнөөс гэр бүлд нь эрүүл энх сайхан бүхнийг хүсэе.
Ингээд түүний хайр татам гэр бүлийн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.